Вакцин хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

Өнөөдрийн байдлаар 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрээр “Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёрдахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно.

Вакцины хоёр тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна.

Эрсдэлтэй орчинд бүү бай. .

Дөрөвдүгээр сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.  

Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэндээ дөрөвдүгээр сард вакцины эхний тунг хийж,. Та бид Ковид19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март” гэжээ.

165254385 5199767876765083 7049674171656877508 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.