СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-03-30

LIVE: Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Ковид-19 илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсээс Covid-19 илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг өнөөдөр Анаагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-д гардуулан өглөө.

Тус .
Оношлуурыг бүтээхэд Боловсрол, шинжлэх, ухааны яамнаас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргасан байна. Одоогоор 4000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгоод байгаа боловч хангалттай нөөцийг бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж шаардлагатай байгаа аж.

Хэрэв шаардлагатай техник хэрэгсэл хүртээмжтэй байвал өдөрт 20 мянган сорьцын оношлуур бүтээх боломжтой тухай эрдэмтдийн багийн төлөөлөл хэллээ.

Нэг удаагийн шинжилгээний түүхий эд орсон өртөг 31200 төгрөг. Гэхдээ энэ өртгийг цаашид 7800 төгрөг болгож бууруулах боломжтой.

Шүлснээс Covid-19 халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс (2021.3.30) Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр хийж эхэлнэ гэж АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр мэдээллээ.

. Мөн хамгийн тэмдэглүүштэй нь дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм. Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурын халдварт мэдрэг өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй гарч, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой болохыг тогтоосон. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд болно" хэмээн Д.Нямбаяр мэдэгджээ.

Төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар профессор, академич Г.Болдбаатар нар АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багшийн бүрэлдэхүүнтэй ажиллажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.202

Бантангийн хутгаж өгөх нь дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.