Nike хүний жинхэнэ цустай гутал үйлдвэрлэсэн компанийг шүүхэд өглөө

Nike компани Нью-Йорк хотын Брүклин дүүргийн гудамжны хувцас загварын компани MSCHF-тэй хамтран Сатаны гутал нэртэй шинэ загвараа худалдаанд гаргахаар болжээ..

MSCHF брэнд реппер Лил Нас Экстэй хамтран даваа гарагт 666 хосыг худалдаанд гаргасан нь минут хүрэхгүй хугацаанд зарагджээ. Лил Нас Эксийн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт YouTube-д цацсан шинэ уран бүтээл Монтеро дуун дээр уг гутлыг сурталчилдаг байна. Уг гутлын өсгийнд 60 куб см улаан бэх, нэг дусал хүний жинхэнэ цус хольжээ. Урлагийн нэгдлийн гишүүдийн сайн дураараа хандивласан цуснаас гуталнуудад хийсэн байна.

 .

Гэвч Nike компани эндүүрэл гарсан гэж үзэн уг гутлыг үйлдвэрлэсэн компанийг шүүхэд өгсөн. Спорт хувцасны шилдэг брэнд Нью-Йоркийн Ийстерн дүүргийн шүүхэд зарга үүсгэжээ. Ингэхдээ Сатаны гутал нэртэй уг пүүзийг үйлдвэрлэх зөвшөөрөл олгоогүй байсан хэмээн мэдүүлсэн байна. Тиймээс MSCHF компанийг уг гутлыг худалдахыг зогсоож, өөрсдийнх нь гаргасан алдартай загварыг ашиглахгүй байхыг хүсчээ.

 117751676 satan shoes2

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.