Нүдний эрүүл мэндийн ач холбогдлыг таниулсан хүүхдийн зурагт ном бүтээжээ

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар ойролцоогоор 2.2 тэрбум хүн ямар нэг байдлаар харааны бэрхшээлтэй байдгаас 1 тэрбум орчим нь сэргийлж болох харааны бэрхшээлтэй байна. .

photo 2021 03 23 20 41 09

Монгол Улсад хийгдсэн судалгаанд 50-аас дээш насны иргэдийн дунд сохролын тархалт 1.8 хувь, хүнд хэлбэрийн сул харааны тархалт 1.8 хувь байна. 2019 оны байдлаар манай улсад 11800 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа бөгөөд насанд хүрэгчдийн сохрол, сул харааны тэргүүлэх шалтгаанд болрын цайлт, глауком, засагдаагүй хугарлын гажиг, эвэрлэгийн бүдэгшил, гэмтэл зэрэг өвчнүүд багтаж байгаа бол хүүхэд залуучуудын дунд харааны хугарлын гажиг, хялар, төрөлхийн болрын цайлт, дутуу нярайн ретинопати, төрөлхийн глауком өвчний тархалт өндөр байна.

Хүүхдийн нүдний харааг тогтмол шалгаж нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн болор цайх өвчин, төрөлхийн глауком, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэрэг сохрох, сул хараанд хүргэдэг эмгэгүүдийг таньж эрт илрүүлэх, эмчлэх бүрэн боломжтой юм.

Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Орбисийн хамтарсан “Хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих, мэдлэг олгох төсөл”-ийн хүрээнд хүүхдийн нүдний өвчний оношлогоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах ажлыг улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид нийтийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад тус чиглэлээр түлхүү ажиллах шаардлагатай байгаа бөгөөд .

photo 2021 03 23 20 41 11

photo 2021 03 23 20 41 10

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.