Мьянмарын цэргүүд долоон настай охиныг хөнөөжээ

Мьянмар улсад өнгөрсөн сард болсон төрийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл үргэлжилж байна. Аюулгүй байдлын алба хаагчид өнгөрөгч мягмар гарагт Мандалай хотод гал нээх үеэр гэртээ байсан долоон настай охин суманд өртөн, амиа алджээ.

Мандалай хотын Чан Мя Тази дүүргийн оршин суугч долоон настай охин сумны шархнаас болж нас барсан гэж тус хотын оршуулгын үйлчилгээний ажилтнууд мэдэгдсэн юм.  Цэргийн хүчнийхэн энэ явдлын талаар тайлбар өгөөгүй байна.

Тус дүүргийн хоёр эрэгтэй мөн амиа алдсан гэх мэдээлэл байгаа юм. Мьянмарын цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Тун одоогийн байдлаар нийт 164 эсэргүүцэгч амиа алдсан гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр тэдний үхэлд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин аж.

Мьянмарын иргэд мягмар гарагийн шөнө Янгон хот болон бусад бүс нутгаар лаа асаан жагсаж, амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.