В.Путин вакцин хийлгэсэн ч олон нийтэд харуулсангүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв..

Гэвч Ерөнхийлөгч Путиныг вакцин хийлгэж байгаагаа олон нийтэд харуулна гэж найдаж байсан ч Оросын төрийн тэргүүн нэг ч камер оруулалгүй хийлгэсэн байна. Тиймээс Путины вакцин хийлгэж байгаа дүрс, зураг аль нь ч одоогоор ил тод болоогүй.

. Гэхдээ төрийн тэргүүний хувьд ард иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалт, вакцинжуулалтад уриалах ажлыг хангалттай хийж байгаа гэсэн байна.

ОХУ-ын эмч мэргэжилтнүүд Спутник V, ЭпиВакКорона, КовиВак гэсэн гурван төрлийн вакциныг дотооддоо хэрэглэхийг зөвшөөрсөн. Эдгээрээс алийг нь Ерөнхийлөгч тариулсан болох нь тодорхойгүй үлдэж байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.