МУГТ М.Уранцэцэг дахин жингээ тэргүүлэн барилдана

Энэ сарын 26-ны өдөр эхлэх жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээнд Монгол улсаас эрэгтэй 11, эмэгтэй долоо буюу нийт 18 тамирчин оролцоно. 

chindao 011

Урьдчилсан мэдүүлгээр 82 орны 503 жүдоч Гүрж улсын Тбилис хотноо зохион байгуулагдах анхны их дуулга тэмцээнд оролцох ба эмэгтэйчүүдийн -48кг жинг дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг тэргүүлэн барилдахаар байна. 

Монголын баг, бүрэлдэхүүн
Монголын баг, бүрэлдэхүүн

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) эрэгтэйчүүдийн -66кг жингийн дэлхийн шинэчилсэн чансааг танилцуулсан ба манай улсаас ОУХМ Г.Хэрлэн зургаа, Ё.Басхүү долоо дугаарт эрэмбэлэгдэж байна. Залуу мастерууд маань Тбилисийн их дуулга тэмцээнд хэсэг тэргүүлэн барилдах юм. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн дэлхийн чансаа
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн дэлхийн чансаа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.