СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-23

Эрдэнэтийн ажилчид Говийн ноён хутагтын музейгээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол түмний түүх, уламжлалт шашин, соёлыг хадгалан хамгаалах, хөгжүүлэх зорилгоор Өвөрбаясгалант “Хамарын хийд”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Уг санамж бичгийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид болон ахмадууд Хамарын хийд, Шамбалын орон, түүний харьяа ойр орчмын түүх, шашин, соёлын дурсгалт газраар аялахдаа “Таван дохио” жуулчны бааз, Говийн ноён хутагтын музейгээр 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх юм. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан гэдгээ нотлох хүчин төгөлдөр үнэмлэхээ үзүүлээд энэхүү эрхийг эдлэх бөгөөд санамж бичиг гурван жилийн хугацаатай хэрэгжинэ.

Түүнээс гадна хийдийн хуралд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг багтаан даатгаж байх, Монгол түмний түүх, уламжлалт шашин, соёлыг түгээх, хөдөлмөрийн хүнийг зөв төлөвшүүлэх зэрэг  чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан  тухай тус ажлыг санаачлан, зохион байгуулж буй Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсээс мэдээллээ.    

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.