Хятадаас 3,000 жилийн настай алтан баг олжээ

БНХАУ-ын Сычуань мужийн "Sanxingdui" археологийн олдворт газраас олж илрүүлсэн 3,000 жилийн түүхтэй асар их хэмжээний олдворуудын дунд алтан нүүрний баг байжээ.

Эрдэмтэд энэхүү ёслолын баг болон өөр бусад 500 гаруй олдворыг шинээр олж нээсэн зургаан "Тахилын нүх"-нээс олсон гэнэ. Эдгээр эд зүйлс нь МЭӨ 316 онд дайснууддаа эзлэгдэх хүртлээ баруун Сичуанийн сав газарт засаглаж байсан эртний Шу улсаас гаралтай бөгөөд тус соёл иргэншлийн талаар улам их зүйлийг таниулна гэж зарим шинжээчид үзэж байгаа юм.

http   cdn

Хамгийн том нь 19 метр квадрат талбай бүхий зургаан нүхнээс одоогоор онгойлгоогүй байгаа модон хайрцаг болон шар шувуу хэлбэртэй хээ бүхий хүрэл сав зэргийг ухаж гаргаад байгаа аж.

Ихэнх олдворуудыг газарт булахдаа зан үйлийн байдлаар шатаасан байсан тул мэргэжилтнүүд эдгээр нүхнүүдийг тахилын зорилгоор ашиглаж байсан гэж дүгнэжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.