LIVE: Ж.Байгалмаа: Улаанбаатарт 191, орон нутагт 13 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 12326 шинжилгээ хийхэд 206 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 5392 болсон байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  Сүүлийн 24 цагт 152 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 3758 боллоо. . Ингэснээр тус суманд бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол бүгд эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг ажлаа амжилттай хийж, Улаанбаатар хот руу хөдөлсөн байна. . Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 206 тохиолдлын 191 нь Улаанбаатар хотод, Дархан-Уул аймагт долоо, Төв аймагт гурав, Увс аймагт хоёр, Хөвсгөл аймагт нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ. Хоёр эрүүл мэндийн ажилтан халдвар авсан нь тогтоогдлоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.