СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-23

Дархан-Уул аймагт гурван иргэнээс халдвар илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Дархан-Уул аймагт гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Гурван иргэний хоёр нь Шарын гол, нэг нь Дархан сумын иргэн байна. Үүнтэй холбоотойгоор Шарын гол сумыг Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэн, тус сум руу орох болон гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хязгаарлажээ.

Халдвартай нь тогтоогдсон гурван иргэн Өвөрхангай аймгийн "Сэмжид-Хужирт" сувилалд амраад ирсэн байна. Сувилалд 17 иргэн явсан бөгөөд усад 14 иргэнийг үргэлжлүүлэн шинжилгээнд хамруулж байгаа аж. 

Халдвартай бүсээс ирж буй иргэдийг Сэлэнгэ аймаг руу нэвтрүүлэхгүй

Харин Сэлэнгэ аймгийн хувьд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн халдвартай бүс нутаг /Улаанбаатар, Дархан-Уул, Завхан, Төв, Архангай, Өвөрхангай, Увс, Хөвсгөл/-аас ирж буй иргэдийг Сэлэнгэ аймаг руу нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

-

-Халдвартай бүс нутгаас ирж буй Сэлэнгэ аймгийн харъяат иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх бөгөөд ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлана.

-Сумдын Онцгой комиссын дарга нар зорчих иргэдийн асуумж, зөвшөөрлийн хуудсан дээр хаана очихыг нь тодорхой заасан тамгатай, гарын үсэгтэй бичгээр үйлчилнэ.

-Зайлшгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд голомттой бүсээс ирж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан нэвтрүүлнэ.

-Постуудын бүртгэл судалгааг чанаржуулж, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, эрчимжүүлэхийг сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.57.93.39

Өвөрхангайн хужирт сумын сэмжид гэдэг газраас халдвар авсан. Ер нь бол тэр рашаан шавар эмчилгээ чинь шинжлэх ухаан сайн гэж батлагдаагүй зүгээр л бизнес болчихсон.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.