LIVE: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа "Чингис хаан" одон гардуулдаг. Гэвч 2020 онд Чингис хаан одон гардуулалгүй өнжсөн билээ. Тэгвэл Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хаан одонг Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулан өгөв. 

Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн 101 дэх сансрын нисгэгч, Монгол улс нь иргэнээ сансарт илгээсэн дэлхийн арав дахь, Азийн хоёр дахь орон болж байсан билээ. Түүхэн тэмдэглэлт энэхүү өдөр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг монголын сансар судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.