Өмгөөлөгч Б.Баасанцогтын хуулийн байгууллагынханд мөнгө шилжүүлсэн дахин нэгэн баримт дэлгэгдлээ
Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгч нар болон прокурор, АТГ-ын ажилтнуудтай архидан согтуурч, "секс" парти зохион байгуулсан гэх бичлэгүүд цахим орчимд түгээд байгаа билээ.
Мөн Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгчдийн данс руу мөнгө шилжүүлсэн, томоохон хэргүүдийн сценари гаргаж, схем зурсан баримтуудыг өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдлээс нийтэд дэлгэж, хууль шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг унагаж, "Хонгилын шүүгчид байдаг"-ийг батлан харуулаад байгаа билээ.
Тэгвэл Б.Баасанцогт прокурор, цагдаа, АТГ, ТЕГ-ын ажилтнууд руу удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн шинэ баримтуудыг хуулийн байгууллага илрүүлсэн байна. Тодруулбал, НПГ-ын Ерөнхий прокурор Ш.Нямдорж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга Б.Оргил, ЗБГБХХГХТХ-ийн ажилтнууд, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч С.Гүндноров, ТЕГ-ын ажилтан Н.Агваан, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан зэрэг хууль хүчний албан хаагчид руу мөнгө шилжүүлдэг байсан нь баримтаар тогтоогдсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.