LIVE: Д.Ганбат: Нийгмийн даатгалын мөнгөөр тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болго

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-УИХ дахь АН-ын бүлэг нэн яаралтай өргөн барих хоёр хуулийн талаар хэлэлцсэн. Эхний ээлжинд Шилэн дансны тухай хуулийг нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзлээ. Уг асуудлаараа Засгийн газарт санал хүргүүлсэн ч уг хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ. 

Нөгөө нь . Иймд УИХ дахь АН-ын бүлэг уг хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэдэгт санал нэгдсэн. Нийгмийн даатгалын санд өртэй байгаа компаниудаар өрийг нь төлүүлж, НДС-аа өр зээлгүй болгоод ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх ёстой. Одоо мөнгө үнэгүйдээд ахмадууд амьдрах аргагүй болж байна.

Мөн бид Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөр УИХ-ын хяналтаас гадуур байгааг эсэргүүцэж байна. Энэ хөтөлбөрт анхаарал хандуулж, зөв асуудалд зарцуулахад анхаарах ёстой гэж үзэж байна.

-Шилэн дансны тухай хуульд оруулах гол заалт юу вэ?

-Одоо хэрэгжиж буй хуулиар 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянадаг. .

-Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох эх үүсвэрийг хаанаас гаргах ёстой гэж үзэж байна?

-НДС-ийн мөнгийг хариуцлагатай байршуулж, хүүг нь тооцдог бай. Хэдэн зуун тэрбумын өрөө төлүүл. Тэгээд тэтгэврээ нэмэх хэрэгтэй гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.