LIVE: С.Одонтуяа: Г.Батхүү агсны хэргийн талаарх бичлэгийг өгсөн залуу гэртээ амь насаа алдсан гэсэн мэдээлэл ирсэн

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар Г.Батхүү агсны хэргийг хэрэгсэхгүй болгон хаах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Хэрэг гараад хоёр жил болж байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа явагдахгүй байна гэж тэд үзэж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын долоонд амь насаа алдсан. Хэрэг гараад хоёр жил болж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг "нууц" хэмээн учир битүүлэг байдлаар шалгаж байна. Иймд бид хариуцлагатайгаар мөрдөн шалгаач хэмээн шаардаж байна. Г.Батхүү агсны ар гэрийнхэнд 13сек-н бичлэгийг өгсөн залуу гэртээ учир битүүлгээр нас барсан гэсэн мэдээлэл ирсэн байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхан үгүйсгэсэн юм уу, нотолсон зүйлийг одоо болтол яриагүй байна. 

Хэргийг НПГ-аас хааж магадгүй байна. Үүнийг ар гэрийнхэн нь ч зөвшөөрөхгүй байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Унасан газраас нь өөр газар хөхрөлт үүссэн. Гар утасны мэдээлэл устсан. Ийм олон ноцтой баримтыг хэрэгсэхгүйгээр хэргийг хаах гэж байгааг бид эсэргүүцэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.