Мэргэшлийн түвшин тогтоох шалгалтыг цахимаар авдаг болно

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийнхөн иж бүрэн тохижуулсан “Шалгалтын төв”, “Мультимедиа” студитэй болжээ.

Ингэснээр сурагчдад явуулж цахим сургалт чанартай, үр өгөөжтэй болно гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа тус төвийг нээж хэлсэн үгэндээ онцолжээ.

Тэрбээр, “Цар тахлын нөхцөл байдлын үед цахим сургалт маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг дэмжиж Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлж сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдад зориулсан цахим хичээл хэрэглэгдэхүүн бэлтгэх нөхцөлөөр хангаж байгаад талархал илэрхийлье” гэсэн байна.

163165808 907169170041835 5068992420667944553 n

“Шалгалтын төв”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр иж бүрэн тохижуулж, тоног төхөөрөмж, сургалтын ширээ сандлыг авч өгсөн бөгөөд энэ төвд Мэргэшлийн түвшин тогтоох онолын үнэлгээг тестийн сан, онлайн шалгалтын систем ашиглан цаашид зохион байгуулах юм байна.

163654960 1427607124251523 8226775817263358631 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.