Шинээр 170 хүнээс халдвар илэрсний 10 нь эх, уурхай нь тодорхойгүй байна

ЭМЯ-аас коронавирусийн нөхцл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

Үүний 168 нь Улаанбаатар хотод, хоёр нь Төв аймгаас илэрчээ.

Эдгээрээс 160 хүн нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал бол 10 хүний голомт тодорхойгүй байна. Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй 10 хүн БЗД-ийн 23-р хороо, БГД-ийн 1-р хороо, СХД-ийн 3, 19, 25, 34, 39-р хороонд амьдардаг байна.

Харин 126 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3477 боллоо.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Ууганбаяр:

-  БГД-ийн Голден парк, Түвшин-Өргөө хотхоны оршин суугчдыг өнөөдөр шинжилгээнд хамруулах юм байна. Иймд тус хотхоны оршин суугчид тандалт, шинжилгээндээ хамрагдахыг уриалж байна.

Вакцинаас болж хүн нас барсан гэх тодорхойгүй мэдээлэл нийгмийн сүлжээнд гарч байна. Тиймээс батлагдаагүй мэдээ үзэж, айдаст автахгүй байхыг иргэдээсээ хүсье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.