МУИС-ийн эрдэмтэд ес хоног хөл хорих санал гаргажээ

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо баасан гарагийн байдлаар 171,535 болжээ. Цаашид энэ хурдаараа явсаар тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлд вакцинжуулалтыг дуусгахаар төлөвлөжээ.

Хэрвээ халдварын тоо ийм эрчтэй нэмэгдвэл вакцинжуулалтын хурдыг нэмэх, эсвэл халдвараа хумих хатуу арга хэмжээ авах шаардлага гарч ирж байна.

Зураг 1. Халдвар тархалтын эрчим

Халдварын тархалтын одоогийн нөхцөлд хатуу хөл хорио тогтоовол ямар үр дүн гарахаар байгааг дараах графикаас харж болохоор байна.

161767901 110510851120432 1583102951008460924 o
Зураг 2. Улсын хэмжээнд 2021 оны 3-р сарын 17-ны өгөгдөл дээр тооцоолж гаргасан дундаж утгууд

162902800 110510921120425 5268087595237128732 o
Эндээс үзвэл, одоогийн гамшгийн үеийн "Улбар шар" түвшинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхэд 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24,000-д хүрэх бол хөл хорионы дэглэмийг давхар авснаас энэ тоог 15,000 болгон 37 хувь бууруулах боломжтой гэж тооцжээ.

Түүнээс гадна манай улсад шинж тэмдэггүй үедээ халдвар тараах эрчим олон улсын дунджаас өндөр, хугацаа нь урт байна.

Иймд Улаанбаатар хотод халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор гуравдугаар сарын 20-28-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоож, албан байгууллагуудад ажлын тав, амралтын дөрөв хоног буюу нийт ес хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх санал гарсан байна.

Мөн доорх тооцооллыг үндэслэн ийнхүү ажлын тав хоног болон ес хоногийн хөл хорионы стратегийг боловсруулжээ.
Зураг 3. Өвчилж буй явцын тооцоолол

162574223 110510981120419 2334321304589168929 o
ЭМЯ ны өдөр бүрийн мэдээнд эх уурхай нь тодорхойгүй халдварууд байгааг зарлаж байгаа бөгөөд баасан гарагт л гэхэд 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж буйг ЭМЯ мэдээлсэн.


Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө өндөр гэж үздэг тул эрдэмтэд хатуу хөл хорио тогтоох саналыг ийнхүү гаргажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.