СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-20

ТАНИЛЦ: Ойрын хугацаанд халдвар тархах эрсдэлтэй хороод

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.

Тус бүлгийн "Ковид-19" халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 6, 13, 14

Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 15

Баянзүрх дүүргийн 5, 8, 14 ,16, 18, 25, 26, 27, 28

Хан-Уул дүүргийн 1, 15, 16, 21

Баянгол дүүргийн 4, 5, 24, 25

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19, 35, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомттой байна.

Мөн 2021 оны гуравдугаар сарын 20-ны 14:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршил:

- Чингэлтэй дүүрэг: 6 хороо Их тойруу 52 байр

- Чингэлтэй дүүрэг: 3 хороо 20 байр

- Чингэлтэй дүүрэг: 6 хороо 32 байр

- Налайх дүүрэг: 5 хороо 71 байр 2 дугаар орц

- Налайх дүүрэг: 5 хороо 71 байр 4 дүгээр орц

- Налайх дүүрэг: 5 хороо 72 байр 4 дүгээр орц

- Сүхбаатар дүүрэг: 10 хороо 86а байр

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.