СУМО ТОЙМ: Монгол бөхчүүд хоорондоо учраа таарлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

HATSU basho TOIM 01 01 01 01 01 01 01 01

Зургаан өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын зургаан бөх таван даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна.  

Башёг тэргүүлэгчид /2021.03.19/
Башёг тэргүүлэгчид /2021.03.19/

Өчигдөр буюу башёгийн зургаа дахь өдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (4-2) - Маэгашира 16 Дайамами (2-4)
  • Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (3-3) - Маэгашира 11 Чиёотайрюу (2-4)
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (4-2) - Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (3-3) 
  • Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (5-1) - Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-4)

Өчигдрийн барилдаанд Ичиножо А.Ичинноров болон Тамаваши Б.Мөнх-Оргил нар 16 дахь удаагаа учраа тааран барилдаж Ичиножо А.Ичинноров давснаар тэдний хоорондын даваа, унааны харьцаа найм, найм болж тэнцлээ. Харин Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй хоёр дахь удаагаа учраа таарч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр дахь удаагаа давлаа.  

Бусад дөрвөн зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн явцын мэдээлэл:  

Жүрёо зиндаа

Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 1:5
Азүмарюү С.Тодбилэг 4:2
Миторюү Б.Төрболд 2:4

Макүшита зиндаа

Дайшохо Ч.Шижирбаяр 2:1
Сакигакэ Я.Баттүшиг 0:3
Тамашохо Э.Энхманлай 1:2 
Дайтэнма Н.Чинзориг 2:1
Ёүшояама Б.Анхбаяр 1:2

Санданмэ зиндаа

Дэванорюү Т.Тэмүүлэн 3:0
Саданохикари Д.Наранцогт 2:1

Жонидан зиндаа

Араүма Төртогтох 2:1

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.