LIVE: Бөхийн төрлүүдийн олимпийн эрхийн тэмцээн (Европ)

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) Европ тивийн бөхийн төрлүүдийн олимпийн эрхийн тэмцээнийг энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 

160741127 10164707852450167 4939495492442563702 o 01

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй Европ тивийн бөхийн төрлүүдийн олимпийн эрхийн тэмцээнд 35 орны 280 гаруй тамирчин оролцож байна. Чөлөөт бөх, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөхийн 18 жин тус бүрийн эхний хоёр байр эзэлсэн тамирчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авах юм. 

Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэй зургаан жингийн барилдаан явагдсан ба Беларус улсаас гурав, Армен, Азербайжан улсаас тус тус хоёр эрх авсан байна. 

Эрхээ авсан улсууд болон жин
Эрхээ авсан улсууд болон жин

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.