СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Монгол газар”-ын Ц.Мянганбаярт зургаан жил хорих ял оноов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

“Алтны магнат” хэмээн нэгэн цагт нэрийдэж явсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр болон Х.Даржаа нарт холбогдох, бусдыг залилан мэхэлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Шүүхээс Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэн, амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцсон юм. .
Тэд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэжээ.
Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын хувьд эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн тохиолдол ганц энэ биш.
Ц.Мянганбаярын хувьд Орхон голыг бохирдуулсан хэрэгт гүйцэтгэх захирал У.Даш тэргүүтэй 50 гаруй хүний хамт шалгуулж, нөхөн сэргээх нэрээр гэрээ байгуулан алт олборлуулсан үндэслэлээр 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн билээ. Үүнээс хойш “Монгол газар” ХХК-ийнхаа дампуурлыг 2015 онд зарласан бөгөөд тус компани нийгмийн даатгалд 10, Монголбанканд 30 гаруй, аж ахуйн нэгжүүдэд олон тэрбум төгрөгийн өртэй хэмээн тухайн үед хэвлэлд мэдээлж байсан юм.
.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
202.9.46.215

luibarchinguudad yamr baga yal ugdug uym be mungutei humuus udahgui garaad irne dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.