Владимир Путин Жо Байдентай шууд мэтгэлцэхийг хүсэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ABC телевизэд өгсөн ярилцлагадаа 2020 онд болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөндлөнгөөс оролцохыг оролдсон байж болзошгүй талаар ярьжээ. Мөн тэрээр Путиныг тун удахгүй хийсэн үйлдлийнхээ төлөөсийг төлөх болно, тэр бол “алуурчин” гэжээ. .

 117600625 tv058857682

Америкийн Ерөнхийлөгчийн уг мэдэгдэлд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин хариу цохилт барьж, Вашингтон дахь элчин сайдаа эргүүлэн татахаа мэдэгдэж, эрхэм Байденыг цахим халз мэтгэлцээнд дуудсан байна. гэжээ. Одоогоор Байден халз мэтгэлцээнийн саналыг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэв цахим халз мэтгэлцээн болбол Америк, Оросын ард иргэд төдийгүй дэлхий нийтэд тун сонирхолтой үйл явдал болох юм.

Путин Байденд хариу барихдаа уугуул америкчуудын эсрэг геноцидийн гэмт хэрэг үйлдсэн болон Хирошимад цөмийн бөмбөг хаяж, иргэдийг үй олноор нь устгасан гэж буруутгажээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.