Мексикийн эрх баригчид хуурамч "Спутник V" вакциныг хураан авчээ

Мексик улсад "Спутник V" коронавирусийн эсрэг вакцины хуурамч хувилбар байсныг орон нутгийн албаны хүмүүс илрүүлэн, хураан авсан гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ.

Мексикийн эрх баригчдын хурааж авсан хуурамч вакцины загвар болон баглаа боодол нь ОХУ-ын "Спутник V" вакциныг дуурайсан байжээ.

Уг вакцины хуурамч хувилбарыг нийлүүлэх гэсэн оролдлого нь Оросын эм зүйн салбарын эсрэг өдөөн хатгалгын жишээ гэж өнгөрсөн долоо хоногт тус улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Оросын эрх баригчид "Спутник V" вакцины багц бүрийг хамгийн хатуу хяналт дор байлгадаг.

Түүнчлэн Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон ОХУ-ын Засгийн газрын эрх баригчид хуурамч "Спутник V" вакциныг танин, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэлхийн Засгийн газрууд болон түнш байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэсэн юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.