СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-19

LIVE: Иргэдийн өмнөөс хууль бусаар санал өгч буйг нэн даруй зогсоохыг ХҮН-аас шаардав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгад иргэдийн өмнөөс хууль бусаар санал өгч буйг нэн даруй зогсоохыг Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас шаардаж, шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ. 

ДИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдөл: 

-2021 оны Орон нутгийн хөгжлийн санд улсын хэмжээнд 2,7 тэрбум, нийслэлд 31 тэрбум төгрөг тавьсан байна. Гэтэл . Өөрөөр хэлбэл, сонгуулиар ч бүрддэггүй, насанд хүрсэн бүх хүн 100 хувь санал өгсөн гэсэн үг. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 15, 17, Хан-Уул дүүргийн 5,8, Баганхангайн 1,2 дугаар хорооны насанд хүрсэн иргэд 100 хувь санал өгчээ. Энэ бол дэлхий дээр байхгүй үзүүлэлт. 

Иймд иргэдийн өмнөөс санал өгдөг энэхүү байдлаа таслан зогсоох, хүчингүй болгож, тэрхүү хэсгийн ахлагч нарт хариуцлага тооцохыг ХҮН-аас шаардаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.