LIVE: Шинээр 160 тохиолдол илэрч, 19 хүний эх уурхай тодорхойгүй байна

ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал, дархлаажуулалтын явцын талаарх мэдээг 2021.03.19-ний байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд шинжилгээ хийхэд 160 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улс дахь “Ковид-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4658 болсон байна. Дотоодод халдвар авсан хүний тоо 4125 боллоо.

Сүүлийн 24 цагт 84 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3296 буюу халдвар авсан хүмүүсийн 71 хувь нь эдгэрсэн байна.

Шинэ тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. .  

Халдварын эх уурхайг тогтоох хавьтал судлалын ажил явагдаж байгаа таван тохиолдлын байршлын хувьд:

  • Баянзүрх дүүргийн 4, 14, 26 хороо
  • Баянгол дүүргийн 7-р хороо
  • Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 3, 8, 15, 37-р хороо
  • Хан-Уул дүүргийн 20-р хороонд оршин суудаг иргэд байна.

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн халдвараар нийт 1284 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн өвчилсөн 1138, хүндэвтэр 136, хүнд 7, маш хүнд 3 өвчтөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.