Бүгд Найрамдах Мозамбик Улсын хойд бүсийн Муйкатэ дүүрэгт зэрлэг ургамал, жимс жимсгэнэ идсэнийхээ дараа нас барсан 35 хүний дунд нэг гэр бүлийн 25 гишүүн байсан гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ.
Энэхүү бүс нутгийн иргэд зэрлэг жимс, булцуу, тэр ч байтугай зэрлэг өвс идсэн тохиолдол сүүлийн үед ихээр бүртгэгдэх болсон талаар орон нутгийн албаны хүмүүс ярьсан юм. Тус улсын "TVM" сувгаар мэдээлснээр нутгийн оршин суугчид зэрлэг өвс бутлан, "Xima" хэмээх Мозамбикийн уламжлалт агшаамал хоолыг хийж идэж байжээ. Уг хоолыг ихэвчлэн эрдэнэ шишийн гурилаар хийдэг аж.
Мозамбикийн Нампула бүсэд хүнсний хомсдол үүсээд байгаа нь хур тунадас багатай байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзжээ. Тус бүс нутгийн 23 дүүргийн зөвхөн тавд нь л ердийн хэмжээний хур тунадас орсон байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.