Монголын хууль, хүчний байгууллагынхан тээврийн хэрэгслийн 1000 орчим хуурамч дугаар эзэмшиж байна
Тагнуулын төв газар, Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газар “албан хэрэгцээнд” хэмээн авсан ч хуурамчаар буюу нууцаар ашигладаг тээврийн хэрэгслийн 1000 орчим дугаар байгаа талаар АТҮТ-ийн эх сурвалж мэдээллээ.
АТҮТ-өөс энэ талаар ЗТХЯ-нд хандаж “Эдгээр дугаарыг зүүсэн автомашинууд хотын хөдөлгөөнд түгжрэл үүсгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Ихдээ 100 байж болно. Гэтэл 1000-ыг авсан байна шүү дээ. Үүнийг цэгцлэх шаардлагатай” хэмээн хандахад ЗТХЯ-ны удирдлагууд “Нууцтай холбоотой асуудал” хэмээн арга хэмжээ авахаас татгалзан, хойрго хандаж байгаа аж.
Хууль, хүчний байгууллагынхан энэхүү нууц улсын дугааруудаар гүйцэтгэх ажиллагаа явуулахаас гадна энгийн үед ч ашиглаж байгааг эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар албаны хүмүүсээс тодруулж дахин мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.