LIVE: БЗД-ийн 26-р хорооны 16 000 иргэнээс шинжилгээ авна

БЗД-ийн 26 дугаар хороонд тав хоног хөл хорио тогтоож байгаа талаар БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тав хоногийн хугацаанд 16 000 иргэнээс шинжилгээ авч, зорилтот бүлгээ дархлаажуулах аж. 

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх: 

-Дүүргийн Эрүүл мэндийн газрын хүсэлтийн дагуу Засаг дарга захирамж гаргаж, өнөөдөр тус хороонд тав хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоод байна.

Шинжилгээний 20 баг гаран ажиллаж байна. . Маргааш дархлаажуулах хоёр баг ажиллана. Хорооны 97 мянган мкв талбайг ариутгана. 

-Тус хорооны иргэд өглөө нэлээд бухимдах шиг боллоо? 

-. Хэдийгээр иргэдээ чөлөөтэй байлгаж, эдийн засгаа тэтгэх бодлого баримталж байгаа боловч, тус хорооноос халдварын голомт илрээд, өргөжих хандлагатай байгаа учир энэхүү арга хэмжээг авлаа.

-Тус хорооны Засаг даргын чөлөөлсөн гэсэн мэдээлэл байна? 

-Засаг даргагүй байгаа нь үнэн. Өмнөх Засаг дарга нь ажлаасаа чөлөөлөгдсөн. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.