Мотоциклтой этгээдүүд гал нээж, 60 орчим хүнийг хөнөөжээ

Нигер улсад захаас тарж байсан иргэд рүү мотоциклтой, зэвсэглэсэн бүлэг этгээд халдаж 58 хүний амь насыг хороожээ. Зэвсэгт этгээдүүд иргэд рүү гал нээсний зэрэгцээ байшин савнуудыг галдан шатаасан байна. .

Нигерийн Мали улстай хиллэдэг Банибангу хотын малын захаас хохирогчид харьж явжээ. Даваа гарагийн орой болсон халдлагын тухай мэдээллийг мягмар гарагт Нигерийн телевизээр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Абдурахман Закариа мэдээлсэн байна. Улс даяар гурав хоногийн хугацаанд гашуудал зарлалаа.

Тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мохамед Базумын өмнө аюулгүй байдлыг хамгаалах шинэ сорилт тулгарч байгааг харууллаа. Мохамед Базум хоёрдугаар сарын сүүлээр болсон сонгуульд ялалт байгуулсан юм.

1000x563 cmsv2 50a9e770 6611 54cc 8211 dbc565a2bc08 5457152

Өнгөрсөн нэгдүгээр сард Тиллабери мужийн хоёр тосгонд халдлага гарч, 100 орчим хүн алагдсан хэргийг эргэн сануулж байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.