СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-03-16

CNN агентлаг реппер Gee-г онцолжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн гэрэл зурагчин, найруулагч Алекс де Мора “Straight Outta Ulaanbaatar” төслийнхөө хүрээнд “Монголд хип хоп урлаг хөгжсөн дүр зураг” сэдэвчилсэн нэвтрүүлгийг бэлтгэжээ. Тэрээр Т.Мөнх-Эрдэнэ буюу реппер Big Gee-г онцлон Монгол улсад хип хоп урлаг хэрхэн хөгжсөнийг харуулахыг зорьсон бөгөөд уг бичлэгийг CNN агентлаг Style сувгаараа  онцлон дамжуулсан байна.

Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ хамгийн анх 1996 онд Америкийн реппер Dr. Dre болон Snoop Dogg нарын хамтарсан  "187 On an Undercover Cop" дууг сонссон түүхээ хуваалцжээ. Энэ үеэс ердөө хэдхэн жилийн өмнө Монголд Зөвлөлтийн социалист дэглэм нуран унаж, гадны урлаг, соёл орж ирэх болсон юм.

Энэ тухай ярихдаа реппер Gee “Би тэдэнтэй адил дуу хийж чадна гэдгээ ойлгосон. Тэгээд реп хөгжим бичиж эхэлсэн” гэжээ. Нийслэл Улаанбаатар хотын дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлдэг бөгөөд 2019 онд хориглох хүртэл айлууд түүхий нүүрс, мод түлдэг байсныг уг ярилцлагад дурдсан байна. Мөн нийслэл хот дэлхийн хамгийн хүйтэн цаг ууртай, агаарын бохирдол ихтэй гэдгийг ч дурджээ.

“Тухайн үед бидэнд бичлэгийн студи байгаагүй. Цөөхөн хэд байсан ч маш үнэтэй байсан. Реппер болох гараа маань маш хүнд байсан. Бидэнд чанартай дуу, бичлэг хийж, томоохон компаниудтай хамтар ажиллаж, мөнгө олох боломж байгаагүй. Телевиз, радионууд бидний дуу, бичлэгийг гаргадаггүй байсан. Тэднийхээр хип хоп бол муу зүйл байсан” гэж Gee үргэлжлүүлэн ярьжээ.

20 гаруй жилийн дараа тэр өнөөдөр Монголын шилдэг репперүүдийн нэг болсон. Монголын телевизийн сувгуудаар уран бүтээлүүд нь тогтмол цацагдаж, томоохон компаниудын сурталчилгаанд тоглож, спорт загварын машин хүлэглэдэг.

CNN агентлагийн нийтлэлд дурдсанаар Gee болон Монголын реп гадаад улс орнуудад маш бага танигдсан билээ.

“Straight Outta Ulaanbaatar” төслийг хэрэгжүүлж байгаа уран бүтээлч Де Мора “Монголын тухай хүмүүс ихэнхдээ өргөн уудам тал нутаг, хоёр бөхтэй тэмээ, хүмүүс нь морь унадаг гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ тэдний орчин цагийн урлагийг огт мэддэггүй. Тиймээс би дэлхий дахинд өөр соёл, өөр зүйл байдгийг харуулахыг хүссэн” гэж CNN агентлагийн сурвалжлагчтай Лондонгоос холбогдохдоо ярьжээ.  .

Big Gee CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Монголд нийгмийн бэрхшээл, ажилгүйдэл, согтууруулах ундаанд донтох, авлига гээд маш олон асуудал байгаа. Засгийн газар ард түмэндээ анхаарал хандуулдаггүй. Тэд зөвхөн өөрсдөдөө л анхаардаг” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.