Өнгөрсөн хугацаанд Ковид-19 халдвараар 744 хүүхэд өвчилсөн байна
Эрүүл мэндийн яамны мэдээллээр Монгол Улсад коронавируст халдвараар хичнээн хүүхэд өвчилсөн талаар сэтгүүлчийн асуултад хариулт өглөө.
Монгол Улсад энэ сарын 12-ны байдлаар 0-18 насны 744 хүүхэд коронавируст халдвараар өвчилсөн байна. Энэ нь нийт халдварын 20 хувийг эзэлж байгаа аж.
Үүнээс 85 хувь нь Улаанбаатар хотод, 22 хувь нь гадаадаас ирсэн хүүхэд халдвар авсан. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар халдвартай 156 хүүхэд эмчлүүлж байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн нийт иргэдээс 300 гаруй иргэн нь ахмад настнууд байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.