LIVE: Нэг хоногт коронавирусийн 127 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт 11183 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 127 тохиолдол батлагдлаа. Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 4210 болов. Өнгөрсөн хоногт 52 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар 3083 хүн эдгэрч халдвар туссан иргэдийн 73 хувь нь эдгэрчээ.
Халдвар авсан 127 хүний 126 нь Улаанбаатар хотод батлагдсан бол Архангай аймагт очсон нэг иргэнээс халдвар илэрсэн нь батлагдсан.
Шинээр илэрсэн 127 тохиолдлын 123 нь ойрын хавьтал 116 нь нэг дэх шинжилгээгээр илэрсэн бол дөрвөн хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг тодорхой бус иргэдийн хувьд БЗД-ийн 26, 27 дугаар хороо, БГД-ийн 11 дүгээр хороонд амьдардаг. Өнөөдрийн байдлаар 1014 хүн эмчлэгдэж байгаагаас 917 иргэний биеийн байдал хөнгөн байна.
Сүүлийн дөрвөн өдөрт 100-гаас дээш тохиолдол бүртгэгдлээ. Иймд эмнэлгийн ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул халдвар хөнгөн хэлбэрээр тусаж байгаа иргэдийг цаашид гэрээр эмчлэх асуудал яригдаж байна. Халдвар авсан иргэдийн 84 хувь нь хөнгөн хэлбэрээр тусаж байна.
Гэртээ тусгаарлагдах иргэдийн хувьд дараах шаардлагыг харгалзан үзнэ.
Үүнд:
- Гэрийн нөхцөл байдлыг үнэлнэ. Нийтийн байранд, гэр бүлийн гишүүд олон бол гэрт нь тусгаарлах эрсдэлтэй.
- Халдвар авсан иргэдийн биеийн байдлыг эмч хянаж, гэртээ байх боломжтой гэж үзэх ёстой.
- Өөрийнхөө биеийн байдлыг хянаж, эмч нарт эргэн мэдэгдэх чадамжтай эсэхийг харна.
- Дээрх нөхцөлийг хангаж байгаа ч гэсэн тухайн иргэн өөрөө гэртээ болон эмнэлэгт тусгаарлагдах эсэхээ өөрөө сонгоно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.