Эстонийн Ерөнхий сайд коронавирус тусжээ

Эстони улсын Ерөнхий сайд Кажа Каллас коронавирусийн халдвар авсан нь батлагдсан бөгөөд эдгэртлээ өөрийгөө тусгаарлах болжээ. 43 настай Каллас нь өнгөрөгч нэгдүгээр сард тус улсын анхны эмэгтэй Засгийн газрын тэргүүн болсон юм.

Тэрээр бага зэрэг халуурч байгаа бөгөөд өөр шинж тэмдэг илрээгүй байна. Каллас даваа гарагийн орой өөрийн Фейсбүүк хуудаснаа "Би биеийн байдлаа маш анхааралтай ажиглаж байгаа бөгөөд уг өвчнөөс эдгэрэх хүртлээ гэртээ байх болно" хэмээн мэдэгдсэн аж.

1.3 сая хүн амтай Эстони улсад сүүлийн хэдэн долоо хоногт коронавирусийн нөхцөл байдал эрс доройтож байгаа бөгөөд тус улсын эрүүл мэндийн систем болон эмнэлгүүдийн нөөц дуусаж, цар тахлаар өвчилсөн иргэдийг эмчлэх асуудал улам ярвигтай болж байгаа аж.

Өнгөрөгч Одоогийн байдлаар Эстони улсын эмнэлгүүдэд нийт 711 коронавирусийн өвчтөнийг эмчилж байгаа гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.