Баруун бүс нутагт эрчим хүч дамжуулах тулгуурыг амжилттай босгож, ОХУ-аас хүчдэл авах захиалга өгчээ

Хүчтэй шуурганы улмаас  энэ сарын 13-14-нд шилжих шөнө ОХУ-ын хилээс нааш 10 км-т Увс аймгийн Давст сумын нутаг Хүдэнгийн хөдөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 тулгуур хугарч Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасарсан.  

 Уг аваарын нөхцөлийг хэвийн байдалд оруулан засварлахаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Увс Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн инженер техникийн ажилтнууд ажилласан юм.

Тэд өчигдөр тулгуураа амжилттай босгосон бөгөөд ОХУ-аас хүчдэл авах захиалга өгсөн, сэлгэн залгалтын бэлтгэлийг хангасан хэмээн цахим хуудастаа мэдээлжээ.

Аваарын хугацаанд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийн цахилгааныг Дөргөний усан цахилгаан станцаас дамжуулж байв.

159802737 1942260219259034 5188913457025799960 o

161006962 1942487932569596 1268731080995597862 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.