Йорданы эмнэлэгт хүчилтөрөгч дуусаж, зургаан өвчтөн нас баржээ

Йорданы улсын эмнэлгийн хүчилтөрөгчийн нөөц дууссаны улмаас дор хаяж зургаан өвчтөн нас баржээ. Эдгээр өвчтөнүүд коронавирусийн цар тахлаар өвчлөн, эмчлүүлж байсан аж.

Тэд мөн шөнийн цагийн хөл хорио зэрэг Засгийн газрын коронавирусийн үеийн хязгаарлалтыг эсэргүүцэн хэдэн зуугаараа жагсжээ. Ирбид хотод олон зуун залуучууд цугларан "Засгийн газрыг эсэргүүцэж байна. Бид коронавирусээс айхгүй байна" хэмээн орилж байжээ.

600075 287236 800 auto jpg

cd48b7d5 5426 4913 943c 856c2cd6616d

Тус улсын Ерөнхий сайд Бишер аль Хасавне Эрүүл мэндийн сайд Натхир Обейдатыг ажлаас нь халсан бөгөөд түүнийг зургаан өвчтөний үхэлд бүрэн хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн байна.

Йорданы эрх баригчид одоо уг эмнэлгийн дарга болон туслахуудыг нь саатуулаад байгаа аж. Түүнчлэн дахин гурван өвчтөний үхэл хүчилтөрөгчийн хангамж тасарсантай холбоотой байж болзошгүй бөгөөд үүнийг шалгаж байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.