LIVE: Сумо бөхийн хару башё хоёр дахь өдөр

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

HATSU basho TOIM 011

Башёгийн эхний өдөр буюу өчигдөр Их аварга Хакухо М.Даваажаргал хацү башёгийн түрүү бөх Комүсүби Дайейшог давсан бол озеки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж буй Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хокутофүжигээ эхний даваагаа авсан барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд дараах оноолттой байна. 

  • Маэгашира 14 Цуругишо (0-2) - Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (1-1)
  • Маэгашира 10 Рюуден (1-0) - Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (0-1)
  • Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (0-1) - Маэгашира 7 Точиношин (0-1)
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (1-0) - Маэгашира 5 Окиноуми (1-0)  
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (0-1) - Маэгашира 5 Эндо (0-1)
  • Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (1-0) - Маэгашира 2 Вакатакакаге (0-1)
  • Их аварга Хакухо М.Даваажаргал (1-0) - Маэгашира 1 Такарафүжи (0-1)

Их аварга Хакухо М.Даваажарга Маэгаширагийн нэгээс барилдаж буй Такарафүжитэй өмнө нь 17 удаа учраа тааран барилдахад 15 удаад нь давж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.