СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-15

LIVE: Цэцгийн бизнес эрхлэгчид үхсэн цэцгийнхээ савыг л зарж амь зууж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Цагтаа 400-500 цэцэг борлуулж байсан дэлгүүр өдгөө 20 орчим үрсэлгээ голдуу цэцэгтэй, цэцгийн сав зарахаас өөр бараагүй болсон тул хил гаалиа шат дараатай нээхийг эрх баригчдаас шаардаж байгааг бид сурвалжиллаа. 

Бизнес эрхлэгч: 

-Улирлын чанартай энэхүү бизнес дөрвөн ажилтантай байсан. Одоо манай үйл ажиллагаа зогссон, үрсэлгээ голдуу 20 орчим цэцэгтэй болоод байна. Өнгөрсөн намраас эхэлсэн хөл хорио, хил гааль хаасан нь бидний үйл ажиллагаанд шууд нөлөөллөө. 

Цэцгийн ихэнх нь урд хөршөөс ирдэг. Арван хайрцаг нь 4-5 сая төгрөг болдог. Гэтэл өмнө нь 1-2 хонож ирдэг байсан бол одоо дор хаяж долоо хонох болоод байна. Цэцгийг долоо хоногт авах ямар ч боломжгүй. Нэг бол хөлдөж, нөгөө бол илжирнэ. Иймд цэцгээ авч чадахгүй байна. Авсан маань хөлдөөд, илжирсэн ирсэн. Иймд эрх баригчдаас хил гаалиа хурдан нээхийг хүсэж байна. Бидэнд өөр хүсэх зүйл байхгүй ээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.