Монголоос нүүдэллэсэн элсэн шуурга Бээжин хотод хүрчээ
Монгол улсын зүүн ба өмнөд бүсийн 10 гаруй аймаг, 46 сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн элсэн шуурганы улмаас 500 гаруй иргэн сураггүй алга болсноос өнөөдрийн байдлаар 80 гаруй иргэнийг эрэн хайж ажил үргэлжилж, зургаан хүн нас бараад байна.
Тэгвэл Монголын нутагт шуурсан элсэн шуурга өнөөдөр өглөө БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрчээ.

Бээжин хотын тэнгэр элсэн шуурганы улмаас шар өнгөтэй болж, км орчимд үзэгдэх орчин хязгаарлагдан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан байна.

Бээжин хотоос гадна ӨМӨЗО болоод БНХАУ-ын баруун хойд бүсийн зарим нутагт элсэн шуурга шуурч байгааг Хятадын цаг уурын газраас мэдээллээ. Цаг агаарын онц ноцтой үзэгдлийн улмаас шар өнгийн түгшүүр зарлажээ.

Бээжингийн агаарын чанарын индекс 500-д хүрсэн ба РМ10 тоосонцор куб метр тутамд 2,000 микрограммд хүрсэн байна. Мөн РМ2,5 дээд тал нь 35 микрограмм байхад хэвийн гэж үздэг бол өнөөдөр өглөөний байдлаар 300-д хүрчээ.
Эх сурвалж: Shine, KFGO
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.