LIVE: С.Энхболд: Тусгаарлах байранд байсан иргэн нас барсан

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Тусгаарлах байранд байсан иргэн нас барсан" талаар мэдээлэл өглөө. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-. 12-нд авсан шинжилгээгээр хариу нь "сөрөг" гарсан. Харьцангуй эрсдэл багатай байсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсвэл задлан шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тодруулна.

-Ковид-19 халдварын үед Засгийн газар 5.1 их наядыг зарцуулах төсөвт суулгасан. Хэдийг нь, юунд зарцуулаад байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт 1.1 их наядыг зарцуулах тооцоо гараад даатгалын сангаараа дамжуулаад явж байна. 

-АстраЗеника вакциныг Европын зарим улсуудад хориглолоо. Манай улсад хэрхэх вэ. 65-аас дээш насныханд хийж болохгүй гэж ойлгосон?

-Зарим улсад түр зогсоосон. Гэхдээ огт хориглоогүй. Манай улсад үргэлжлүүлэн хийж байна. Хуваарийн дагуу вакцинжуулалтаа хийж байна. .

-Иргэд сонголтоороо вакцинаа хийлгэж болох уу?

-Сонгож хийлгэнэ гэдэг буруу ойлголт яваад байна. Таны биеийн байдлыг харгалзан үзэж аль тохирох вакциныг хийнэ. Түүнээс биш вакцинаа сонгож хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.