СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-14

Салхи, шуурганы улмаас сураггүй болсон долоон иргэнийг эрэн хайж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай,  Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад иргэд цасанд суусан, сураггүй алга болсон дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Тодруулбал, 03 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагийн байдлаар нийт 14 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлагаар ажиллаж, 7 иргэнийг эсэн мэнд олсон бол 7 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мөн цасанд суусан гэсэн дуудлагаар Увс аймгийн Улаангом, Тариалан, Өндөрхангай сумын нутагт автомашинтай зорчиж явсан 3 автомашин, 13 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Түүнчлэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутагт 3 дугаар сарын 13-ны өдрийн 17:10 цагийн орчимд 3 айлын гэр нурсан бол болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.