СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-14

Далай лам Дарамсалагаас Монголчуудтай цахимаар холбогдож, ном айлдлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Энэ сарын 11,12,13-ны өдрүүдэд Дээрхийн гэгээнтэн Далай багш өөрийн морилон буй Энэтхэг улсын Дарамсалагаас Монголчуудтай цахимаар шууд холбогдож, ном айлдлаа.

Монгол-Сүнчой буюу “Монголчуудад зориулсан номын айлдвар” Төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг Дээрхийн гэгээнтэн XIV дүгээр Далай ламын номын айлдвар 2012 оноос эхэлжээ. Монголын бурхан шашны гурван зулын нэг ламын гэгээнтний санаачилсан номын айлдвар энэ жил 8 дахь удаагаа болж буй.

“Энэтхэг улсад жил бүр болдог уг айлдвар сүүлийн хоёр жил цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Энэ нь нэг талаас “Ковид-19” хорио цээрийн дэглэмийг баримтлах, нөгөө талаас өмнөх жилүүдэд Энэтхэгийг зорьж очдог 700-800 иргэдээс гадна илүү өргөн хүрээг хамарч, бүх нийтэд хүргэх зорилготой” гэж Энэтхэг улсын “Гомон дацан” сургуулийн лам Ж.Ванданцэрэн ярив.

Далай ламын айлдварыг Улаанбаатар хотод бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн Батцагаан дуган, Баянхонгор аймаг, Эрдэнэт хот гэсэн гурван цэгт нэг зэрэг цахимаар дамжууллаа. Энэ үеэр  далай багшийн өөрийн зохиосон “Арван долоон бандидагийн залбирал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдав. Эрдэнэт хотод энэхүү үйл ажиллагааг Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл зохион байгууллаа.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.