Д.Ганбат, С.Одонтуяа нарыг бусармаг үйлдэл хийсэн гэжээ

УИХ-ын дэд дарга, АЭХ-ны дэд дарга С.ОДОНТУЯА, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ нарт АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл 03 сарын 12-нд сэрэмжлүүлэг хүргүүлжээ. 

Тус албан бичигт: 

Ардчилсан Намын даргын сонгууль хууль ёсны дагуу явагдаж, Монгол Улсын хууль тогтоомж, АН-ын дүрэм журмын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн даргатай болох нэн тулгамдсан шаардлага үүсээд буй өнөө үед УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй, АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат та бүхний тэргүүлсэн АН-ын бүлгийн 8 гишүүн 2021 оны З дугаар сарын 11-ний өдөр зохиогдсон "Намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол" хэмээх хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаанд оролцсонд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж энэхүү захидлыг илгээж байна. 

Уг үйл ажиллагаа нь Улс төрийн намуудын тухай хуульд заасан, улстөрийн үйл ажиллагааны зарчмыг алдагдуулсан олон алдаа завхрал бүхий дураар авирласан зүйл байсныг эрхэм гишүүд та бухэн анзаараагүй,  мэдээгүй учир очсон байхыг үгүйсгэхгүй. Гэвч хуульч мэргэжилтэй хүнээр удирдуулсан билээ. Иймд хууль бус зүйлийг цаашид гүнзгийрүүлэхэд гар бие оролцохгүй байхыг Танаас уриалан сэрэмжлүүлж байна.

Хууль бус үйл ажиллагааг дур зоргоор зохион байгуулж буй, хүчингүй болсон тэмдэг ашиглаж хууран мэхэлсэн үйлдэл хийж буй И.Мөнхжаргалд миний бие удаа дараа анхааруулга өгч, сонгуулийг хууль бус болгохоос урьдчилсан сэргийлэхийг оролдож байгаагаа нотлон түүнд явуулсан бүх захидал, ирсэн хариуг энд хавсаргав.

Анхааралтай танилцаж, дараа дараагийн үйл ажиллагаагаараа олон нийтийн өмнө хариуцлагатай, зөв зүйтэй манлайлал үзүүлнэ үү.

Цаашид улс төрийн үйл ажиллагааг хууль бусаар явуулахыг зөвхөн хараад сэрэмжлүүлээд суух бус, хууль хяналтын байгууллагад хандан намын гишүүдийг олноороо эрүүгийн гэмт хэргийн хамтрагч болохоос нь урьдчилан сэргийлэх болно гэдгийг үүгээр мэдэгдье гэжээ. 

1111

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.