Дэлхийн бүх улс орноор аялсан хамгийн залуу хүн

22 настай АНУ-ын иргэн Лекси Алфорд дэлхийн бүх улс оронд зочилсон хамгийн залуу хүн болжээ. 

Ингэснээр Алфорд хуучин Гиннесийн дээд амжилтыг эвдэн, шинэ амжилтын эзэн болсон аж. Түүнээс өмнө 24 настай Их Британийн иргэн Жеймс Асквит дэлхийн бүх улс оронд зочилсон хамгийн хүн залуу хүн байсан юм.

808x539 cmsv2 c83d5edd 08fe 5b31 a0e1 b35509e4e291 5436186

cover youngest world

 Тэрээр 18 нас хүрэхдээ аль хэдийн 72 орон руу эцэг эхийн хамт аялаад байжээ. Алфорд блог хөтөлж, гэрэл зураг аван, хэвлэсэн материал заран орлогоо нэмэгдүүлж, аяллын зардлаа олдог байна.

Тэрээр 2019 оны тавдугаар сарын 31-нд 196 дахь буюу эцсийн улсдаа зочилсон бөгөөд энэ нь Умард Солонгос байжээ. Тус улсад нэвтрэхэд маш хэцүү тул Лекси Өмнөд Солонгос, Умард Солонгос хоёр улсын дундах хил дээр байрлах Солонгосын цэрэггүй бүсэд зочлон, аяллаа дуусгасан байна.

youngest woman visit all countries world lexie alford 5cf77d7f14f52  7001

808x539 cmsv2 23108919 8453 5b6a b389 7c5166bd3d7c 54361861

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.