LIVE: Б.Пүрэвдорж: МАН 500 мянган саналыг 1 сая төгрөгөөр худалдан авч байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн талаар байр сууриа ийн илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн хөтөлбөр эцэстээ Ерөнхий сайдыг хуулийн байгууллагад хүргэх вий дээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр манай улсын өр нэмэгдэнэ. Энэ асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл цар тахлаар дамжуулан УИХ-ын хийх ёстой ажлыг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэж байна.
10 их наядын хөтөлбөрийг Монголбанк санхүүжүүлэн хийнэ. Тодорхой хүүг нь Засгийн газар төсөв дээрээ авч төлнө. Иймд төсвийн тодотгол зайлшгүй хийгдэж таарна.
-ХНХЯ-наас зохион байгуулж буй 500 000 залууг мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөрийн талаар?
-500 мянган залууд хүмүүжлийн хичээл орох юм билээ. Энэ сонгуультай холбоотой хийгдэж байгаа ажил. Залуучуудын саналыг 1 сая төгрөгөөр худалдан авч байгаа гэсэн үг. МАН санаачилсан учир эхний хичээл нь "Энхрий хайрт нам минь" гэж эхлээд, "МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжээрэй" гээд дуусах байх.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.