LIVE: Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойгоор сансрын нисгэгч В.А.Жанибековтой цахимаар холбогдов

Монголын иргэн, Ж. Гүррагчаа , Зөвлөлтийн иргэн В.А. Джанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт нисч Монгол хэмээх нэрийг сансарын уудамд дархалсан түүхт үйл явдалын 40 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

159800557 778292549732131 58713632572586076 n

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж тусгай төлөвлөгөө батлагдсан болно.

Энэ хүрээнд Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. 

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр сансрын нисгэгч В.А.Жанибековтой цахимаар холбогдов. Түүнчлэн доктор Ц.Адъяасүрэн сансрын нисгэгч нарын гарын үсгийг олон нийтэд танилцуулсан нь хүрэлцэн ирсэн хүмүүсийг сонирхолыг татав. 

159918492 242375844219793 6665014730663836055 n

 

. Тэмүүмэл хиймэд дагуул нь монголд хүний нөөцийг бэлдэх, монголоос хиймэл дагуул хийгээд хөөргөж болдог гэдгийг олон улсад таниулах ач холбогдолтой.  

Цаашид манай улс сансар судлалын салбарт олон улстай хамтарч хэрэглээнд суурилсан хиймэл дагуул хөөргөх зайлшгүй хэрэгтэй. Энэ хэрээр манай улсын сансар судлалын салбар хөгжинө гэдгийг мэргэжилтнүүд дурдлаа. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа: Манай улс сансар судлалын салбарт хоёр хөрштэйгээ хамтарч ажиллах боломжтой. Түүнчлэн манай улс олон улсын судалгааны хиймэл дагуулын үйл ажиллагаанд оролцох ёстой.

158963685 3107251079595519 8529847072180082847 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.