БНХАУ, ОХУ хамтран Саран дээр сансрын станц барина

БНХАУ болон ОХУ хоёр хамтран Саран дээр сансрын станц барихаар болсноо зарлажээ. Оросын сансрын агентлаг "Роскосмос" Хятадын Сансрын Үндэсний Захиргаатай гэрээ байгуулсан бөгөөд Сарны гадаргуу дээр болон тойрог замд нь судалгааны байгууламж хөгжүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Хоёр улсын сансрын агентлагуудаас гаргасан мэдэгдэлд бусад улс орнууд уг сансрын станцыг ашиглах боломжтой гэж тэмдэглэжээ.  Түүнчлэн Орос, Хятад хоёр улс нь энэхүү судалгааны станцын төлөвлөлт, зураг төсөл, бүтээн байгуулалт болон үйл ажиллагаа зэрэг бүхий л шатанд хамтран ажиллах гэнэ.

Хятадын талаас "БНХАУ, ОХУ хоёр сансрын шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний ажил, сансар судлалын тоног төхөөрөмж, сансрын технологийг ашиглах талаар хуримтлуулсан туршлагаа ашиглан олон улсын Сарны эрдэм шинжилгээний станц барих зураг төслийг хамтран боловсруулна" хэмээн мэдээлжээ.

 "Artemis" нэртэй энэхүү хөтөлбөрийн хүрээнд 1972 оноос хойш анх удаа Сарны гадаргуу дээр хүн газардах юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.