Энэ сарын 11-нээс Улаанбаатараас Дархан руу автомашин нэвтрүүлэхгүй

Дархан-Уул аймаг ногоон бүс болсон учраас сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэхээр болсон. Нийслэлийн хэмжээнд Ковид19-ын халдвар их байгаа учраас Дархан-Уул аймагт Улаанбаатараас тус аймаг руу ирэх авто машиныг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргажээ. 

. Уг журам зөвхөн Улаанбаатар хотоос тус аймаг руу ирэх авто машинуудад хамаарах аж. Ингэхдээ нийслэлд вакцинжуулалт хийж дуусах хүртэл хүндэтгэх шалтгаангүй буюу буяны ажил, томилолт, эрүүл мэндийн шалтгаантай зэрэг зааснаас бусад тохиолдолд нэвтрүүлэхгүй аж.

Хязгаарлалт хийхээс өмнө буюу энэ сарын 9, 10-ны өдрүүдэд нийслэлээс ирсэн иргэдийг буцах, Улаанбаатарт очсон Дарханы иргэдийг аймагтаа ирэх боломжоор хангаж хөдөлгөөнийг хэвээр байлгах юм. .
Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутаг, сумд руу орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Постоор гарах үед эрүүл мэндийн асуумж бөглөн зорчино.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.