СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2021-03-10

LIVE: “Ти ти жи ви си өү” ХХК-ийн оператор Ө.Түмэнбаяр: Ажлын байрыг хэвээр үлдээгээч хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

“Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК-ийн эзэмшил болох Зүүн цанхийн ордод гэрээт олборлолт явуулдаг “Ти ти жи ви си өү” ХХК-ийн авто оператор, жолооч нар ажлын байраа хамгаалах зорилгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Ти ти жи ви си өү” ХХК-ийн оператор Н.Батдэлгэр:

. Мөн туслан гүйцэтгэгчээр ажилладаг 2000 гаруй хүн ажилгүй болж байна. Ингээд цар тахлын хүнд хэцүү энэ цаг үед ийм олон хүн гэнэт ажилгүй болж байна. Бид энэ бүхнийг зүгээр хараад суухгүй. Өөрийнхөө ажил амьдралын төлөө тайван жагсаал хийж, холбогдох төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, Уул уурхайн сайд Г.Ёндонд гомдол мэдэгдэл хүргүүлнэ. Манай “Ти ти жи ви си өү” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай гээд байх юм. Монголд гадны хөрөнгө оруулалт аваагүй ямар компани байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас бусад нь бүгд гаднын хөрөнгө оруулалттай. Дээр нь манай компанид гадаадын хүмүүс ажилладаг гээд байх юм. Бид монгол хүн биш байна уу. Манай компанийн нийт ажилтны 99 хувь нь Монголчууд шүү дээ. Гадаадаас ирж байгаа өндөр хүчин чадалтай тэр тоног төхөөрөмжийг засаж ажиллуулахын тулд гадаадын мэргэжилтнийг авчирч ажиллуулж байгааг нь гадны компани гэж хэлэх үндэслэл болохгүй гэж бодож байна. Төрийн өмчит компани гэхээрээ дураараа авирлаж, 3000 гаруй иргэнээ шууд хаячихаж болохгүй гэж бодож байна.

“Ти ти жи ви си өү” ХХК-ийн оператор Ө.Түмэнбаяр:

. Манай компанийн бүх л хүн ямар нэгэн цалингийн зээл, байрны лизингтэй байгаа. Хэрвээ энэ компанийн гэрээг шууд цуцалчих юм бол бидний ажил, амьдрал яах болж байна. энэ компанид ажилласны давуу тал маш олон байгаа. Өндөр цалин хангамж, хувцас хэрэглэл, гэр бүлийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг олон сайхан боломжийг эдэлдэг. Энэ бүхнээс минь битгий салгаач гэж хүсэж байна.

“Ти ти жи ви си өү” ХХК-ийн оператор:

Манай компани хэдийгээр олборлолтын ажил зогссон байгаа хэдий ч нийт ажилтнууддаа 60 хувийн цалинг олгоно гэдгээ хэлсэн. Би уул уурхайн хоёр гурван компанид ажиллаж байсан гэхдээ “Ти ти жи ви си өү” ХХК шиг ажилтнууддаа ээлтэй байгууллага үнэхээр ховор шүү.

“Ти ти жи ви си өү” ХХК-ийн оператор:

Уурхайд дан ганц эрчүүд ажилладаггүй. “Ти ти жи ви си өү” ХХК-д ажилладаг эмэгтэйчүүдийгээ төлөөлж би мэдээлэл хийж байна. Миний ажлыг байрыг байхгүй болгосноор манай гэр бүлийн орлого тэр чигээрээ тасрахад хүрлээ. Бидний ажлын байрыг хамгаалж өгөөч хэмээн гуйж байна. Битгий энэ асуудлыг улстөржүүлээрэй хэмээн хүсэж байна. Манай компани 14/14 ростероор ажилладаг. Өөрөөр хэлбэл 14 хоног уурхайд ажиллаж, 14 хоног гэртээ амраад бүтэн цалингаа авдаг. Хүнээ боддог ийм компанийн ажлын байрыг хэвээрээ үлдээч өгөөч ээ хэмээн хүсэж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
66.181.161.110

Erdnes 5 tolgoid or hun huch dutu bna tsalinch undur yaj hytaduudas salay gej bhad chi bas yu vee

zochin
3 жилийн өмнө
202.179.25.119

Erdenes tavan tolgoi oorsdiinhoo 152 huniig buten ajilaar hangaj chadku bhad yu gj 2000 garui huniig ajild avdiin be. ernedesiin ajilchid ajillah tehnik bhku TTJVCo giin tehnik dr ihenh ni ajildag odoo ted nar ni ajillah tegnikgui sul zogsoj bgaa

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

ter olon hun ajilgui boljihol erdens tawantolgoi tejeeh bhaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.