СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-09

LIVE: Б.Батжаргал: Нийгмийн даатгалын дэвтэр цахим болсноор даатгалын шимтгэл төлөлтөө хянах боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын дэвтрийг бүрэн цахимжуулж, хэрэглээнд нэвтрүүлээд эхэлжээ. Үүний үр дүнд ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачаалал буурч, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэхэд бодит нөлөө үзүүлж байгаа юм. Цахим дэвтэртэй болсноор доорх давуу талууд бий болж байна.

ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал: Нийгмийн даатгалын байгууллагаас иргэдэд 33 төрлийн үйлчилгээ үзүүлж байгаагаас 12 төрлийн үйлчилгээг цахимжуулаад байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд ndaatgal.mn цахим хаяг болон гар утасны нийгмийн даатгал апп, e-mongolia.mn хандан цахимаар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг харах боломжтой. 

ИРГЭД, ДААТГУУЛАГЧДЫН ХУВЬД:

  • Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах,
  • Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй,
  • Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй,
  • .

АЖИЛ ОЛГОГЧДЫН ХУВЬД:

  • Нийт 49 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх, дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэсэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилсөн,
  • Ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргадаг болсноор тушаал шийдвэрийн бичигт хийгдэхгүй орхигдох, ажилтнаас заавал тушаал шаардах болон хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА, БАЙЦААГЧИЙН ХУВЬД:

  • Нийгмийн даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх,
  • ,
  • Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэх,
  • Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах зэрэг давуу талтай аж.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.